
Зун эхэлснээс хойш би нь энд тэндгүй зугаалж өвлийн эрч хүчээ нөөцөлсөөр наадам дуусахтай зэрэгцээд гол зүйлсдээ анхаарах сөхөөгөө авлаа.
Аялал зугаалга ихтэй сайхан зуны араас ажил үйлс ундарсан намар залгахын өмнө ахин нэг бяцхаан амралт эдлэхээ мартсангүйээ бас.

Явсан газрынхаа зургуудыг эмхлэнгээ аяга кофе уухад тэртээ хол үлдсэн хот суурингууддаа эргээд нэг очоодохов.

Заримдаа уйтгартай санагдах үедээ зургийн цомгоо сөхөн харж хуучин сайхан цагуудаа дурсахад гэмгүй санагддаг юм. Аягатай кофе маань ч улам амт ороод ирэх шиг.

Өнгөрсөн цагаас үлдсэн урам зориг дахин хуримтлагдаад ч буй мэт.
Эргээд очтол сайн сууж байгаарай…