Энэ хар халуунд юу өмсөх вэ?

Зүгээр зогсож байхад л хамаг биений хөлс цуваад хувцас бие хоёр чинь наалдаад байна уу?

Өглөө сэрүүнд гоёоод гарсан ч орой нь улайсан, наалдсан хүн орж ирж байна уу?

Зун удахгүй дуусах ч наранд түлэгдсэн арьс мөддөө сэргэхгүй удна.

Өдрийн наранд, үдшийн халуунд юу өмсөхөөс гоо сайхан чинь шууд хамаарна.

Тиймээс нэг зөвлөгөө бэлдлээ.

Өдрийн наранд:

  • Сул хэлхгэр хувцас-хамгийн гол нь цайвар өнгөтэй

Ялгарсан хөлс хурдан уурших тусмаа арьсыг гэмтээхгүй. Гэлээ гээд нүцгэн гараад наранд түлэгдэлтэй биш. Даавуун материалтай хэлхгэр хувцас хөлсийг хурдан ууршуулж, нарнаас ч хамгаална. Хэдий нимгэн ч бариу хувцас арьсанд сайнгүй.

  • SPF Oil free

Тосон суурьгүй BB cream, SPF-Matte Finish – тэй бол бүр янзын. Энэ нь зуны халуунд батга ихсэхээс сэргийлдэг.

  • Гарахынхаа өмнө чийгшүүлэгч маскаа хөргөгчиндөө хий

Удахгүй учрыг нь мэднэ

Оройн халуунд:

  • Биеээ аль болох ил гарга

Арьсны ил гарсан хэсгүүд рүү агаар чөлөөтэй нэвтэрнэ.

Гэртээ орж ирээд:

Одоо нүүрэндээ анхаарал хандуулах цаг.

  1. Хүйтэн маск- Нөгөө маск одоо хэрэг болно.
  2. Чийгшүүлэх нэмэлт бүтээгдэхүүн, массаж (хурууны өндгөөр чих, чамархай, хүзүү хэсгээр)
  3. Түлэгдсэн, цочирсон хэсгүүд дээрээ чийгшүүлэгч тос түрхэнэ.

Тогтмол энэ дарааллаар хийвэл арьс хөгширч харлахаас айх хэрэггүй.

Энэ зуныг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлээрэй!!!

 

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started