Шкафныхаа мухраас ээжийнхээ хуучин даашинзыг олоод шинэ санаа төрлөө.
Эмээ стильтэй урт хар даашинзыг биш, хилэн хар тансаг материалд нь илүү анхаарал хандуулах үед цоо шинэ бүтээлч бодол толгойд орж ирээд, бодит болгоход минь тусалж чадах найзынх руугаа гүйх нь тэр.
Загвар хоцрогддог ч, даавуу хэзээ ч хуучирдаггүй болохоор бид л өөрсдөө бүтээлч байж, хуучныг ахин сэргээж болно.

Ингээд 4 өдрийн турш оёдлын машины ард хэд хэд ханзлан ахин дахин оёсны эцэст хүсч байсан сонгодог хар даашинз минь бий боллоо.
Ингээд та нарт минь ч бас хэрэг болох байх гээд 4 өдрийн ажлаа тайлагная.
Эхний өдөр – Ханзлалт, пермерк
Ханзласны дараа ерөнхий загвараа гаргахад өөрийн биеийн галбирт тохирсон байхаас гадна өөрийнхөө чадвараас шалтгаалан хийгдэх өөрчлөлтүүдээ сонгож болно. Миний хувьд баруун гар талын загварыг сонгосон. Яагаад гэдэг нь ойлгомжтой байгаа байх

Пермерк өмсөхөд нэлээн тэвчээр шаарддаг юм байна лээ. Загвар өмсөгч нарын хувьд өдөржин ингэж зогсох нь хэвийн үзэгдэл байх, биширсээн.

2 дахь өдөр- Эсгэж, танаас гаргаад оёх ажил руугаа орсон

Энэ өдөр тоондоо сайн байхын ашгийг мэдрэв…….

3 дахь өдөр – Энгэр, суга болон нийт оёдлын 70%

Мөн ч их ханзалсан даа, зузаан сайн материал тулдаа урагдаж, сэмрээгүй.

Сүүлийн өдөр-Хэрээс, цахилгаан, эцсийн индүүдлэг
“Муухан оёж сайн индүүд” гэдэг сайхан үг байдаг даа.

Индүүдлэг дуусаал өмсөж үзэхийн түүс…

Гоё зураг авахаа баяр хүртэл хойшлуулсаан
Гүн туслалцаа үзүүлсэн “Чамин” хувцас загварын урлангийн дизайнер найз Гантуяадаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Урлаж бүтээхийг хүсч буй бүх бүсгүйчүүддээ амжилт хүсье.
Айлаас эрэхээр авдраа ухацгаая.