Жилийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр ирж, бүсгүйчүүд бид бүгд дор бүрнээ өөрсдийгөө гоёлын даашинзтайгаар төсөөлж, түүнийхээ эрэлд гарч байна.

Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг шинэ оноо ямар даашинзтай угтана тэр жил маань ч өнгө жавхаатай эхлэнэ.

Тиймээс би ч ялгаагүй гоёмсог даашинзны энэ жилийн чиг хандлага, загвар хийцийг сонирхлоо.

Лусын дагинан хормойтой урт гоёмсог хээтэй даашинзыг өнгө, хийцийг нь зөв сонгож чадвал заавал өндөр нуруулаг гэлтгүй бүх бүсгүйчүүдэд маань сайхан харагдана.

Тиймээс орон орны бүсгүйчүүд онцгой баярын өдрүүдээрээ энэ төрлийн даашинзыг голдуу сонгож байна.

Хуучин шинэ оны зааг дээр хамгийн үзэсгэлэнтэй гоёмсог харагдахыг хүсвэл өөртөө илүү таалагдсан, дуртай даашинзаа сонгоорой

2017 он бүсгүй таны хувьд сайхан бүхнээр дүүрэн жил байх болтугай.
