Энэ удаа би өөрийн блогоороо дамжуулан та бүхэндээ загварын мэдлэг олгох 10 реалити шоу нэвтрүүлгүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хувцаслалт, стиль. хэв маягийн талаар зөвлөгөө, тусламж үзүүлдэгийг биш зөвхөн загварын ертөнц доторх өрсөлдөөн, эрч хүч, бүтээлч сэтгэлгээг харуулсан нэвтрүүлгүүдийг нь онцлон танилцуулж байна.
Техник технологи хөгжсөн өнөө үед дуртай зүйлээ мэдэхийн тулд заавал зузаан ном эргүүлж, ширээний ард олон цаг суулгүйгээр мэдэх судлах боломж их болжээ. Зарим хүн загварын мөрөөдлөө өөрийн мэргэжил болгон эзэмшиж хожим амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлдэг.
Доор дурьдсан нэвтрүүлгүүд миний хувьд хамгийн шилдгүүд нь.
-
Project Runway

Бүх дизайнеруудын мөрөөдөл болсон Рануэй-н тайзанд хүргэх гүүр болсон энэ шоу нэвтрүүлэг эдүгээ 14 цогц улирал гарсан. Уг тэмцээнээр чадварлаг дизайнеруудаас нэгийг тодруулан, түүнд өөрийн карьераа эхлүүлэх гайхалтай боломжийг олгодог. Хөтлөгчөөр Топ модель Хейди Клум амжилттай ажиллаж байгаа бөгөөд оролцож буй бүх шүүгчид тайз болон загварын ертөнцөд өөрийн байр суурийг олсон мундагууд байдаг.
Энэ нэвтрүүлгээс дизайнер хүн амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л авьяас чадварыг дайчлах хэрэгтэй, тэгж байж л бусдаас тод гэрэлтдэгийг олж харах болно.
2. Project Runway All Stars
Project Runway-д оролцож байсан дизайнеруудын дундаас шилэгдмэлүүдийг нь хоорондоо өрсөлдөн, шилдэг шагналын эзэн болох боломжийг олгодог. Project Runway-н ялагч энэ шатны тэмцээнд дахин ялсан хүнийг би хувьдаа шилдгийн шилдэг гэж боддог.

3. Project Runway Junior
Өсвөр насны авьяаслаг дизайнеруудад өөрийгөө нээхэд тусладагаараа бусад нэвтрүүлгүүдээсээ ялгаатай. Хүүхдүүд гэхэд үнэхээр гайхалтай, мэргэжлийн түвшний чадварлаг зохион бүтээгчид оролцдог.

4. The Fashion Fund

5. Oh, So Cosmo

6. The Rachel Zoe Project
Алдартнуудын стиль имижийг бүрдүүлэгч А зэрэглэлийн стилист Рэйчел Зоуи-гийн бизнесийг баримтат хэлбэрээр хүргэж буй уг шоунаас түүний амжилтанд хүрч буйн гол шалтгаан, ажилдаа хэрхэн бүх зүрх сэтгэлээ зориулж байгааг, алдаа гаргасан ч яаж түүнтэйгээ нүүр тулж, даван гарч байгааг олж харах болно.
Би энэ шоунаас загварын ертөнц дэхь сайн муу, хатуу чанга байдлыг илэрхий мэдэрсэн болохоор заавал үзэх жагсаалтандаа багтаасан.

7. House of DVF
Алдартай дизайнер, загварын ертөнцийн амьд домог Диана Вон Фурстенберг өөрийн ажил бизнесийг үзэгчдэд нээлттэйгээр харуулна. Уг шоуны гол зорилго нь түүний дараагийн шинэ хамтрагчийн шалгаруулах юм.

8. Kimora House of Fab
Гутлын худалдаа эрхлэгч онлайн дэлгүүрийн эзэн, топ модель Киморагийн хэрхэн багаа бүрдүүлэн ажиллаж байгаатай танилцахыг хүсвэл энэ нэвтрүүлгийг үзээрэй.

9. America’s Next Top model
Тайлбарлах нь илүүц байх.

10. Under the Gunn
Нэрт Рануэй-н менторын нэрэмжит уг нэвтрүүлэг нь дизайнеруудын
Рануэй-д орох маш том бэлтгэл болдог.

Дээрх шоу нэвтрүүлгүүдийг бүгдийг нь үзсэн хүний хувьд та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна.
Үзэх линк холбоосыг хүсвэл коммент бичнэ үү.
Cheers,
Love BorninUB