Хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлэхэд минь бидэнд юу хамгийн их саад болдог вэ?
Мөнгөгүй байх нь уу, чадваргүй, туршлагагүй байдал уу? -Үгүй.
Өөрөө өөрийгөө голж, цаг хугацаа боломжийг алдаж, хойшлуулснаас болдог.

Айдас, эргэлзээ, өөрийгөө голох үзлээ ялж гарсан хүн л хүсэл мөрөөдлөө биелүүлдэг.
Энэ үгийг бид бишгүйдээ л сонссон.
Ялалт, амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг бид ном зохиолоос, киноноос бишгүйдээ л үзсэн ч яагаад тэр нь бидний амьдралд биелэдэггүй вэ?
Магадгүй бид харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм болов уу?
Өөртөө итгэлтэй болох үед гарах өөрчлөлтүүд:

- Айлгаж, санаа зовоож байсан зүйлс нэг нэгээрээ алга болно.
- Гал халуунаар хүсч, мөрөөдөж эхлэнэ.
- Илүү үзэсгэлэнтэй, дур булаам болчихсон мэт санагдана.
- Юу ч хэн ч зорилгодоо хүрэхэд чинь зогсоож чадахгүйг мэдэрнэ.
![]()
Дээрх мэдрэмжүүд хуурамч биш гэдгийг санаарай.
Нүд чинь нээгдэж, өөрийгөө бодитоор харж эхэлсэн нь тэр юм шүү.
Өөрийнхөө хамгийн муу дайсан, хамгийн сайн найз нь ЧИ өөрөө гэдгийг санаарай.
Өөрийгөө гололгүй ядаж ганц удаа өөрөөсөө зориг гаргах гэж оролдоод үзэх үү, амьдрал богинохон шүү дээ.