Жингээ хасч эрүүлжихийг хүссэн хүмүүс хоолны дэглэм идэвхитэй сахиж, дасгал хөдөлгөөнөөр ч тууштай хичээллэдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүйн хамгийн том шалтгаан юу гээч?
Энэ бол таны чухам хэдэн цагийн нойр авч байгаагаас шалтгаалдаг.
Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол авах нойрны хэмжээгээ барьж буй хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэйгээ адил хэмжээнд байлгахыг хичээгээрэй. Ингэснээр бидний бие махбодь эрүүлжиж, нөхөн сэргээгдэж чадна.
Харамсалтай нь ихэнх хүмүүс хангалттай нойр авч чаддаггүй. Насанд хүрэгчдийн 30%-иас илүү нь өдөрт дунджаар ердөө 6-с бага цагийг унтахад зарцуулдаг гэсэн судлагаа ч хүртэл бий.
Энэ шалтгааныг ойлгож ядаад байх юмгүй мэт. Хэрвээ бид дааж давшгүй их ажилтай, чухал үйл ажиллагаатай аль эсвэл нэг оройг найз нөхөдтэйгээ зугаацахад зарцуулах хэрэгцээ гарах үед унтах нойрноосоо өөр юуг золиослож чадах билээ дээ.
Турж эрүүлжин, гоо сайхан болохыг хүсвэл бид цаг хугацаа, мөнгө, хоол хүнсээ хүртэл зориулахад бэлэн байдаг шигээ унтах нойрныхоо төлөө яагаад амьдралынхаа зарим нэг хэсгийг өөрчилж болохгүй гэж?
Хэрвээ та “тэгэх боломжгүй шүү дээ”, “амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л бага цаг унтдаг байсан” гэх мэтчилэн шалтаг хэлэх гэж байгаа бол танд шинжлэх ухаанчдын батласан бага цагаар унтах нь ямар 7 муу үр дагавартай талаар судалгааг танилцуулъя.

- Бага цагаар унтах нь таргалалтын гол хүчин зүйл болдог.
Хүн бүрийн унтлагын хэмжээ адилгүй ч судалгаанд хамрагдсан 7-с бага цаг унтдаг илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн 55%-д нь хүүхдүүдийн 89%-д нь нойрноос шалтгаалсан таргалалттай гэсэн үр дүн гарчээ.
Мөн ажлын шаардлагаар бага цаг буюу 5 болон түүнээс бага цагаар унтдаг 60000 гаруй сувилагчдыг 16 жилийн туршид судласны үндсэн дээр тэд өдөрт 7 цаг нойр авдаг хүмүүсээс илүүдэл жин нь 15%-иар илүү байжээ. Дээрх судалгаа нь зөвхөн ажиглах журмаар хийгдсэн учраас туйлын үнэн болж чадахгүй байж болох.
Тэгвэл 16 насанд хүрсэн хүмүүсийг 5 өдрийн турш өдөрт ердөө 5 цаг унтахыг зөвшөөрсөн богино хугацааны үр дүнтэй туршилтын дараа тэдгээр хүмүүс бүгд өмнөхөөсөө дунджаар 0.82кг 800г масло таны биед орсон гээд бодоод үз дээнэмсэн байна. Үүнээс гадна тэдэнд унтах эмгэг болон хойргүйдлийн хам шинж илэрсэн.
Дүгнэлт: Судалгаагаар бага цагаар унтах нь хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь таргалалт, жин нэмэх шалтгаан болдог нь батлагдав.
2.Бага ундах нь хоолны дуршил нэмэгдэх шалтгаан болдог.

Нойр авалтын хэмжээ нь хүний бие дэх өлсөх мэдрэмжийг төрүүлэгч Грелин, Лептин гэх 2 дааврыг өдөөдөг.
Грелин: Гэдэсний өлсөж буй мэдээллийг тархинд хүргэдэг даавар юм. Энэ нь гэдэс хоосон буюу хоол идэхийн өмнө үед чанга байх ба хоол идсэний дараа арай сул байна.
Лептин: Энэ нь өөхөн хэсгээс гардаг даавар юм. Энэ даавар тархинд цатгалан байна гэсэн дохиог өгч, өлсөх мэдрэмжийг бууруулдаг.
Иймээс хэрвээ та хангалттай нойр авч чадахгүй бол грелин дааврын үйл ажиллагаа ихсэж, лептин даавар бага ялгарна гэсэн үг юм.
Дүгнэлт: Бага унтах нь өлсөх болон цатгалан мэдрэмжийг ялгаруулах даавруудын үйл ажиллагааны хэмийг алдагдуулж, таны хоолны дуршил ихэснэ.
3.Хангалттай унтахад гэдэс цатгалан мэт мэдрэмж төрөх ба таныг эрүүл хүнс сонгох хүсэл төрүүлдэг.
Нойрны дутагдал нь тархины хэвийн ажиллах замыг өөрчилдөг. Энэ нь амттанаас татгалзаж, эрүүл хүнсийг сонгох хүчийг багасгана. Өөрөөр хэлбэл та шоколад идэх үү, жимс идэх үү гэвэл таны бие организм жимсийг биш шоколадыг илүү хүсэх болно гэсэн үг.

Дүгнэлт: Бага цагаар унтах нь таны шийдвэр гаргах чадварыг бууруулж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлэх болно.
4.Бага цагаар унтах нь таныг илчлэг хэрэглээг нэмэгдүүлдэг.
Бага унтдаг хүмүүс илүү их калори хэрэглэдэг.
Өдөрт зөвхөн 4 цаг унтах зөвшөөрөлтэй судалгаанд оролцсон 12 хүн бүгд маргааш өдөр нь өдөрт 8 цаг унтах зөвшөөрөлтэй судалгаанд оролцогчдоос дунджаар 559 гаруй илүү калоритой хоол хүнс хэрэглэсэн байна. Тэдгээр калори нь дээр дурдагдсаны адил ихээр идэх хүсэл төрөх болон амттан идэх сонголт хийх зэргээс үүдсэн байлаа.
Дүгнэлт: Бага цаг унтсанаар та шөнө орой илчлэг ихтэй хоол идэх болон их хэмжээгээр идэх, чөлөөт цаг гарвал л амттай зүйл идэхийг эрмэлзэх зэрэг муу зуршлуудыг бий болгоно.
5.Бага унтсанаар таны биеийн амрах бодисын солилцоог бууруулдаг.
Таны амрах бодисын солилцооны түвшин нь таны бие бүрэн амралтанд орсон үеийн хэр хэмжээний калори шатаасан дүн юм. Тэгэхээр хангалттай биш нойр нь шатах калорийг бууруулдаг.
15 хүнийг 24 цагийн турш сэрүүн байлгасны дараа тэдний бодисын солилцооны түвшин 5%-иар буурч, хоол идсэнийх нь дараа калори шатаах үйл явц 20%-иар багассан нь нотлогджээ.
Мөн бага унтсанаар булчингийн алдагдал үүсч болох ба булчин нь өөх шатаах үйл явцын гол хүчин зүйлсийн нэг юм.
Дүгнэлт: Нойр дутагдсанаар хүний бодисын солилцооны үйл явц багасч, булчингийн алдагдал үүсч болно.
6.Хангалттай унтвал таны биеийн физик үйл ажиллагааг сайжруулна.
Бага унтаж байгаа хүн сэргэг байж дасгал хөдөлгөөн хийх хүсэлгүй болж, өдрийн турш нойрмоглож ядарсан байдалтай байх нь ойлгомжтой. Үүнээс гадна, ачааллатай физик хөдөлгөөний дараа бие маш ихээр сульдаж ядран илчлэгийг илүүтэйгээр хүсч, дахин хөдлөх, дасгал хийх хүслийг бууруулдаг.
Сайн мэдээ юу вэ гэвэл, хангалттай унтаж амарсны дараа физик хөдөлгөөнийг таны бие махбодь илүү чанартай хийж гүйцэтгэх болно.
Дүгнэлт: Бага унтсанаар таны спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл, эрч хүч багасах ба харин гүйцэд нойр авсны дараа та дасгалаа илүү үр дүнтэй хйиж гүйцэтгэж чадна.
7.Бага цагаар унтах нь таны бие организмд инсулинаас урьдчилан сэргийлэхэд тусална.
Хангалттай унтаж чадаагүй хүний эд эсүүд инсулиныг эсэргүүцэж эхлэнэ. Инсулин нь хүний биеийн цусан дахь чихрийг биеийн энерги болгон ялгаруулдаг даавар юм.
Тиймээс энэхүү даавар багасах тусам таны цусанд буй сахар хэвээр үлдэж, бие махбодь өөрөөсөө инсулиныг ялгаруулах болно. Бие махбодиос ялгарсан инсулиныг илүүдэл инсулин гэх ба улмаар энэ нь тархинд өлсөх болон, илчлэгийг нэхэх мэдээлэл хүргэснээр чихрийн шижин болон таргалалтын гол шалтгаан болдог.
Дүгнэлт: Хэдхэн өдөр нойроо хасах нь л гэхэд бие дэх инсулины хэвийн байдлыг алдагдуулж, хүний биед чихрийн шижин, таргалалт гэх 2 төрлийн өвчлөлтийг бий болгох үндэс болох юм.
Бодит хүмүүс дээр хийгдсэн судалгаануудын дараа унтах үйл явц нь зөвхөн амрах зориулалттай биш маш олон сайн үр дагавартай юм.
Эцэст нь хэлэхэд: Хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийхтэй адил зохих нойроо авч байх нь ч биеийн жингээ хэвийн хадгалахад маш чухал үр нөлөөтэй. Бага унтах нь хоолны дуршилд эрс нөлөө үзүүлдэг.
Бага унтах тусам та илүү их жин нэмж, жин нэмэх тусмаа танд унтаж амрахад хэцүү болох болно.

Сайн нойр авч чаддаг хүний бие эрүүл, хэвийн жинтэй байж чадна.
Их унтаж, бага идье.
Эх сурвалж: https://authoritynutrition.com/sleep-and-weight-loss/?utm_source=notification&utm_medium=standard