Dress Code: Болзоо

Хүн бүр л хайрлаж, хайрлуулж, болзож зугаалахыг хүсдэг.

Болзоонд очихдоо бид өөрсдийгөө гоё сайхан харагдуулахаас гадна, илүү өөрөөрөө байх нь чухал. Хэтэрхий гоёж гоодохын оронд өөрийнхөө дур булаам хэсгүүдээ тодотгох нь илүү сайхан чимэг болно.

Болзоонд явахдаа өмсөх тогтсон дүрэм журам, хэв маяг гэж байхгүй ч чамайг нөгөө хүндээ илүү сайхан сэтгэгдэл төрүүлэхэд тань туслах хувцаслалт гэж бий.

Тиймээс хайртай уншигчиддаа зориулан дараах хувцаслалтын зөвлөгөөг хүргэж байна.

  1. Эхний болзоо – Шийдвэрлэх мөч

Өмнө нь чатаар, мессежээр харилцдаг байсан залуутайгаа өөд өөдөөсөө харан уулзах өдөр.

Эхний болзоо бол 2 дахь болзоонд уригдах болон очих эсэхийг шийддэг цаг учраас хосууд энэ болзоог хамгийн чухалд авч үздэг.

Бага зэрэг сандарч, ичингүйрч байна уу?

Эрчүүдийн хувьд энэ болзоонд эмэгтэй хүн өөрийг нь хэрхэн үнэлж байгааг харахыг хүсдэг бол эмэгтэй хүн эрчүүдээс эмэгтэй хүнтэй хэр хүндлэлтэй харьцаж байгааг нь ажигладаг.

Эмэгтэйчүүд хэтэрхий хичээсэн харагдахгүй байх нь дээр гэж үздэг боловч судлагаагаар эрчүүд эхний болзоондоо гоё хувцаслаж ирсэн бол өөрийг нь хүндэлж байна гэж ойлгодог гэжээ.

Болзох гэж буй залуугаа, бас өөрийгөө  хүндлээд гоёж гоодож яагаад болохгүй гэж.

Эхний болзоонд хамгийн тохиромжтой нь: Даашинз, Юбка зэрэг эмэгтэйлэг, бие тодотгосон хувцаслалт юм.

Задгай биш ялдам харагдуулах хувцас сонго.

Энэ болзоонд өмсөх хувцас бол та өөртөө зориулж биш нөгөө хүндээ зориулж өмсөж байгаа гэдгийг сана.

2. Хоёр дахь болзоо – Нээлттэй байдал

Энэ болзоонд та 2 илүү чөлөөтэй, нээлттэй байна. Эхний болзоон дээрээ бие биедээ таалагдсан учраас л 2 дахь болзоог төлөвлөж байгаа.

Магадгүй кино үзэх, эсвэл кофе шоп-д суугаад энгийн яриа өрнүүлж ч болох юм.

Тиймээс өөрийгөө энгийн бас дур булаам байдлаар харагдуулбал та 2-ын яриа ч илүү нээлттэй байх ч юм билүү.

2дахь болзооны гол зонхилох хувцаслалт бол: Энгийн, хөөрхөн бас секси

Өөрийнхөөрөө, бас дур булаам байдал чамайг чимж өгнө.

Өөртөө зохидог топоо хөлийг чинь гоё харагдуулдаг арьсан өмд, эсвэл бариу жинтэй хослуулахад л хангалттай. Хэт их чамин ганган байдал илүүц биз.

3. Гурав дахь болзоо – Адал явдалтай аялал

Магадгүй энэ болзоон дээрээ та 2 хамт зугаалах, ууланд хамтдаа авирах аль эсвэл зүгээр л хамт спортоор хичээллэх цаг гаргасан байж болох юм.

Энэ үедээ болзоот залуудаа өөрийгөө арай өөр талаас нь харуулах хэрэгтэй.

Энэ болзоон дээр өмсөх хувцаслалт бол: Спортлог бас өнгөлөг

Өөрийнхөө эрч хүчтэй, өхөөрдөм талыг илүү тодотгосон өнгөлөг дүр төрхийг бүрдүүлснээр болзоогоо ч бас өнгөөр чимэх ч юм билүү.

Хамт агаарт гарч байхдаа бие биенээ илүү таньж мэдэх цаг гарга.

 

4. Дөрөв дэх болзоо – Үдшийн зугаалга

Хотын гудамжаар болзоот залуутайгаа хамтдаа зугаалж, романтик үдшийг өнгөрүүлж болно. Аль эсвэл залуугийнхаа найзуудтай танилцаж, оройн хоол идэж нэг газар суух байх.

Тиймээс энэ болзоон дээрээ өмсөх зохимжит хувцас бол: Коктейл даашинз.

Найз залуугаа гоё ганган байдлаараа чимэх хэрэгтэй.

Үснээсээ авахуулаад хөл хүртлээ иж бүрнээр чим.

Даашинзаа үсний засалт, ээмэг зүүлт, гар цүнхтэйгээ хослуулан үзэсгэлэнтэй, сонирхолтой, ялдам дүр төрхийг бүрдүүл.

Болзоондоо хэтэрхий гангалж очихоос айх хэрэггүй.

Өөрийгөө гайхалтай сайхнаар дурсуулах нь гоё ш дээ.

Хөөрхөн бүсгүй чиний хайж дурлалд амжилт, хамгийн сайн сайхныг хүсье.

 

 

 

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started