Сүүлийн үед Европ, Америк тивүүдэд эрчимтэй дэлгэрч байгаа мэргэжил бол: Хувийн Стилист/Personal Stylist/, Хувийн худалдан авагч/Personal Shopper/ гэх мэргэжлүүд байна. Зөвхөн Америкт л гэхэд 28000 гаруй хувийн стилист өөрсдийн карьераа хөгжүүлэн ажиллаж байна. Яагаад энэ мэргэжил эрчээ аван хөгжиж байна вэ? Хүмүүсийн дэлгүүр хэсч хувцас худалдан авах цаг хомс болсноос уу? Эсвэл хүнд мөнгө төлөн байж хувцсаа сонгуулах хүртлээ нийгэм өөрчлөгдлөө гэж үү? зэрэг янз бүрийн асуулт ар араасаа гарч ирж байна.
Хариулт нь үнэндээ: Чиний хувцаслалт, стиль чамайг амжилтанд хүргэх гол түлхүүр болж эхэлсэнтэй холбоотой.
Хувийн стилистүүдийн хийдэг зүйл бол чамайг өөрийгөө нээж, амжилтанд хүрэхэд чинь нөлөөлөх стилийг чамд бүрдүүлж өгөх юм.
Гэхдээ заавал хувийн стилист чамд ийм зүйлийг хийж өгөхийг хүлээгээд суух уу?

Мэдлэг боловсролоос гадна өөрийгөө мэргэжлийн хэмжээнд илэрхийлж сураагүй хүн хүссэн ажилдаа орж чадахгүй үе ирчихээд байна. Чиний хувцаслалт чамайг хэр чадварлаг, өөртөө итгэлтэй, амбицтай хүн гэдгийг шууд илтгэнэ.
Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг үг ч бий.
Тэгвэл амжилтанд хүргэх хувцаслалт, амжилтаас доош чангаадаг хувцаслалт гэж юу вэ?
Гоё ганган харагдлаа гээд сайхан хувцасласан болох уу?
Тэгэхээр эдгээр асуултанд хариулахын тулд ямар алдаа зуршлууд одоо хүртэл таныг ажлын ярилцлаганд тэнцүүлэхгүй, тушаал ахиулахгүй, хүссэн санасандаа хүрэхэд чинь тушаа болоод байгааг олж мэдэх хэрэгтэй.
Америкийн Стилистийн сургуулийн захирал, хувийн стилист Лоурен Мессиа бидэнд амжилтаас чангаадагхувцаслалтын 3 буруу зуршлын талаар хуваалцаж байна.
- Төлөвлөгөөгүй дэлгүүр хэсэх
Цаг заваа гарган байж дэлгүүрээр ордог ч яг юу авахаа мэдэхгүйгээс болоод нүдэндээ туссанаа худалдан аваад дараа нь үүндээ харамсаж байсан уу?

Тиймээс өөртөө юу хэрэгтэйг, хар бариу жинсэн дээрээ өмсөх ямар цамц авахаа урьдчилан тооцоолоод түүнийгээ хай.
Цаг ч хэмнэнэ, буруу худалдан авалт хийх эрсдлээс ч хамгаална. Мөнгөө ч зөв зүйтэй зарцуулна.
2. Өмсөх хувцсаа тулгаж сонгодог.
Эмэгтэйчүүдийн нийтлэг дутагдал гээд байдаг шкаф дүүрэн хувцас байхад юу өмсөхөө мэдэхгүй зогсох дүр зураг чинь шүү дээ.

Урьдчилан төлөвлөөгүйгээс болоод яаруу сандруу шүүгээгээ онгичоод тааралдсанаа хольж хутган өмсөхөө больцгооё.
Санаандгүй сайхан учрал, боломж тэр өдөр танд тохиолдвол сайхан хувцаслалт чинь туслахгүй гэж үү?
Бид чинь ажлын робот биш шүү дээ. Өөрийнхөө төлөө урьдчилан хувцаснуудаа хослуулан эмхэлж, бэлтгэн тавьснаар илүү өөртөө итгэлтэй нүүр бардам алхахгүй гэж үү?
Пинтерест дээрх өөртөө таалагдсан стилээ сонгож аваад байгаа хувцаснуудаа нэг нэгээр нь дэлгэж тавиад хослуулах гэж оролдоорой.
Надад итгээрэй, хувцаснуудаа нэг нэгээр нь хослуулж, зохицуулж байхдаа чамд сайхан хувцаслах ямар их нөөц бололцоо байгааг харах болно. Шинэ хувцас авахгүй бол болохоо байжээ гэдэг бодлоо ч мартана.
3. Стилийн хамелеон байх. Өөрөөр хэлбэл янз бүрийн стильд хувирах.
Нэг өдөр Рок стилээр хувцаслаад нөгөө өдөр нь хиппи стилээр хувцаслах, эсвэл өнөөдөр классик, боловсон эмэгтэй байснаа маргааш нь сахилгагүй дэггүй охин шиг харагдах нь тийм ч зохистой биш.

Хувцаслалт чинь зорилготой, өөрийн гэсэн өнгө аястай, чамайг илэрхийлсэн дуу хоолой болох ёстой.
Чи бол дахин давташгүй онцгой, өвөрмөц ертөнц шүү дээ.
Тиймээс өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх стилийг ол.
Өөрийгөө бүх талаас нь нээж, дахин давташгүй тэр өнгө аясыг өөртөө бүрдүүл.
Амжилт, аз жаргал сайн сайхныг хүсье.