Шүүгээнээсээ гаргах болсон 10 хуучин хувцас

Хуучин хувцсаар дүүрэн шүүгээгээ янзалж цэгцлэхээр зэхэж байна уу?

Хувцас хунараа сэлгэх болсон ч альнаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу?

Та нартаа зориулаад бяцхан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөг бэлдлээ.

Доор дурьдагдах хуучин хувцаснууд ихэнх нь бидэнд нийтлэг байдаг болохоор хамтдаа эдгээрээсээ салж бие биендээ сэтгэгдлээ бас хуваалцаарай.

  1. Зузаан малгайтай цамц

Дулаахан, спортлог малгайтай цамц мэдээж хүн бүрт хэрэгтэй, гэхдээ өнгө бүрээс нэг нэг байх ёстой гэж үү?

Малгайтай цамц том зай эзлэхээс гадна, хүнд жинтэй байдаг. Шүүгээгээ зайчилж, салхи оруулья гэвэл малгайтай цамцнуудынхаа заримд баяртай гэж хэлээрэй.

  1. Урт цамц

Хэдэн жилийн өмнө энэ цамцаа бариу өмдөн дээр өмсөөд, гоё харагдаж чаддаг байсан байх л даа.

Гэхдээ тэр цаг үе чинь хэдийнээ ард хоцорсон шүү дээ.

  1. Хуучин даашинз

Төгсөлтийн баяр, шинэ жилийн үдэшлэг, сайн найзын хурим зэрэг тэмдэглэлт арга хэмжээнд зориулан захиалгаар хийлгэсэн эсвэл худалдан авсан даашинзуудаа хадгалж байгаа бол ахин нэг бодоод үзээрэй.

Чи аль хэдийн энэ даашинзнуудаа өмсөөд, зураг, бичлэгэнд өөрийгөө мөнхөлчихсөн бол энэ даашинзнууд чинь өөрсдийнхөө үүргийг хангалттай биелүүлжээ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөр таалагдсан хэн нэгэнд нь шилжүүлээрэй.

  1. Хуучирсан майк, футболк

Хэзээ ч гадуур өмсөхгүй, үнгэгдэж, сунасан майк, футболкнууд бүгдэд л байдаг нуугаад яахав.

Хаях гэснээ гэрт өмсөхөд зүгээр гэж бодоод буцаагаад шкафныхаа булан руу шиддэг л биз дээ?

Яг одоо тэдгээр найзууддаа үүрд баяртай гэж хэлцгээе.

  1. Загвар нь хоцрогдсон зүүлт, чимэглэлүүд

Цамц, хүрэмтэйгээ хослуулж зүүдэг байсан бугуйвч, хүзүүний зүүлт, бүс, энгэрийн зүүлтнүүдээ цаг үеээ дагаад сольж өөрчлөөрэй.

  1. Элэгдсэн пүүз, кетнүүд

Хөлөнд хичнээн эвтэйхэн ч гэлээ хуучраад засал авахаа байсан пүүзээ хадгалж юу хийнэ?

  1. Ажлын өмднүүд

Хуучирсан загвартай өмд, юбка, хүрмээ ажилдаа ахиж битгий өмсөөрэй.

Хэзээ нэгэн цагт мода эргэн өөрчдөгдөж магадгүй ч өмнөх загвараасаа илүү сайжирч боловсронгуй болдог учраас хадгалах нь илүүц болох байх.

  1. Толбо тогтсон хувцаснууд

Нэгэнт л арилгахад хэцүү толбо тогтсон бол ахиж өмсөнө гэж хадгалах нь ашиггүй шүү дээ.

  1. Өндөр бүсэлхийтэй цамц, даашинз

Ийм загвартай цамц даашинз эмэгтэй хүний галбирыг тодотгодоггүйгээс гадна зарим тохиолдолд давхар биетэй харагдуулах эргэлзээтэй.

Та жирэмсэн бол энэ цамц танд үнэхээр эвтэйхэн байдаг ч харин биш бол хүмүүсийг эргэлзүүлээд юу хийнэ.

  1. Цагаан эмжээр, хатгамалтай жийнс

Жинсэн өмдний загвар хийц маш хурдан өөрчлөгддөг.

Өмнө нь тренд болж байхад нь авч байсан цагаан эмжээртэй, хатгамалтай, аль эсвэл онцгой цайралт, нөхөөстэй жинснүүдээ ахиж өмсөхгүйгээс хойш хэрэгтэй хүнд нь бэлэглээрэй.

Би эдгээр хувцас хэрэглэлүүдээ ялгаж, гаргасны дараа ямар их зай гарч байгааг хараад толгой сэргээд, сэтгэл ч хөнгөрөөд ирэх шиг санагддаг.

Тэр мэдрэмжийг чамтай ч бас хуваалцахыг хүслээ.

Миний зөвлөгөө хэн нэгэнд нь бага ч гэсэн тус болсон гэж найдаж байна.

Эмх цэгцтэй байя гэвэл хуучин эд зүйлсээсээ шийдэмгийгээр салж чаддаг байх хэрэгтэй шүү.

 

 

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started