“Стиль зөвлөгөө” булангийнхаа эхний дугаарыг ажил хэрэгч, бизнесийн хатагтай нартаа зориулья гэж шийдлээ.
Та өөрийн карьераа ахиулж шинэ шатанд гарахыг хүсч байна уу.
Анхны сэтгэгдлээр л бусдад өөрийгөө үнэлүүлж, өндөр сэтгэгдэл төрүүлэх хэцүү гэж бодож байвал “Үгүй, амархан” гэж хариулмаар байна.
Өөрийнхөө мэдлэг боловсрол, чадвартаа эргэлзэлгүйгээр зоригтой байж, гаднаа ч бас өө сэвгүй чадварлаг харагдах нь чухал.
Өнөөдрийн танилцуулах Стиль бол “Төгс Эмэгтэй” нэртэй, хөлийн улнаасаа тогойн орой хүртлээ цогц дүр төрхийг бүрдүүлэхийг шаардсан хэв маяг юм.
Бодит жишээ болгож чадвар, гоо үзэсгэлэн, давтагдашгүй дүр төрхөөрөө нэр алдарт хүрсэн хэд хэдэн зоримог бүсгүйчүүдийг онцоллоо.
- Викториа Бекхем

Түүнийг хаанаас нь ч харсан өө сэвгүй, хүчирхэг харагдаж чаддаг.



Ажил хэрэгч гэхээрээ л заавал срочкин цамц, брюкэн өмд байх албагүй.
Уян хатан боловч байр суурьтай, ялдам бас эрэмгий, тайван бөгөөд ул суурьтай байхын аль алийг хослуулж чаддаг.

Задгай биш ч дур булаам бас мэргэжлийн харагдья гэвэл тэрээр бодит жишээ болж чадна.



2. Анжелина Жоли

Алдартай жүжигчин, сайн ээж, сайхан сэтгэлийн илэрхийлэл тэрээр хаана ч хэдийд ч хамгийн сайхан, үнэ цэнэтэй харагдаж чаддаг.

Түүнийг хэн ч харсан хайрлаж, биширмээр үзэсгэлэнтэй бас эрхэмсэг байдаг.

Үлгэр жишээ, мартагдахааргүй харагдахыг хүсвэл түүн руу анхаарлаа хандуулаарай.

Практик зөвлөгөө:
- Олон төрлийн өнгийг нийлүүлэхээс зайлсхий.
- Хэт задгай энгэр бусдын анхаарлыг танаас холдуулдаг.
- Хөлийн хуруу гарсан гутал нь энэ стильд төдийлэн зохимжтой харагдахгүй.
- Өөртөө илүү тухтай байхаар хувцас сонго.
- Дооз нь ихэдсэн хумс, гоёл чимэглэлээс ч бас зайлсхий.
- Ямар нэг толбо, хялгас зэрэг байгаа эсэхийг шалгаж байгаарай.









Хүчирхэг, чадварлаг эмэгтэй танд ажил мэргэжлийн өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Born in UB
Амжилт
😉
LikeLike