Хаврын улиралд хамгийн загварлаг харагдах 7 шинэ санаа

Юуны өмнө блогоо хөтлөлгүй нэлээдгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэндээ хүлцэл өчиж байна. Би нь ойрдоо ажил, амьдралын шинэ үеийг туулан, нийтлэл бичих зав чөлөөгүй байлаа. Ямартай ч бичсэн нийтлэлийг минь уншиж, сэтгэгдлээ хуваалцан хамт байдаг уншигчиддаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Та нар минь миний урам зориг, сэтгэлийн дэм маань юм шүү. Хавар болж, байгалийн сайхан эргэн ирж, хүн бүрийн сэтгэл ч баяр хөөрөөр дүүрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг хаврын урь, дулаан агаарт над шиг баярлан хөөрч байгаа та нартаа зориулж байгаа юм шүү.


Жавар буцаж, хавар ирлээ.
Газрын хөрснөөс шинэ ногоо цухуйж, модны мөчрүүд нялх нахиа дэлбээлүүлж байна.

Үүнийг дагаад бүсгүй чамд ч гэсэн шинэ хүсэл мөрөөдөл, шинэ учралыг зөгнөж буй мэт.
Ингээд сайхан бүхнийг хамгийн сайхнаараа угтахад тань туслах зөвлөгөөгөө хүргэе.

1. Өнгөлөг нэхмэл цамц + цоохор юбканы хослол

Дүрмийг загварлагаар зөрчицгөөе. Судалтай хувцсыг цулгай зүйл дээр биш эрээн мяраантай хослуулж яагаад болохгүй гэж?
Сайн тоглож чадвал хамгийн түрүүнд бусдын анхаарал чам дээр төвлөрөх болно.

2. Урт даашинзан доор жинсэн өмд

Хэрвээ энэ хослол таалагдаж байвал ковбой гутлыг ч бас нэмж болно шүү.

Урт намирсан хормойны цаанаас гоолиг хөлөө гайхуулан алхаж яагаад болохгүй гэж?

3. Гайхалтай таарсан хэлхгэр цув

Ямар ч хувцсан дээр зохицох энэ цувыг энэ оны хавар зуны тренд гэж онцолсон.

4. Улаан уруул, улаан гутал

Ядарсан цонхигор биш, жавхаалаг сэргэлэн эрхэмсэг харагдуулах улаан өнгө чимэхгүй байхын аргагүй. Чамайг зүгээр л амилуулна гэхэд хилсдэхгүй.

5. Шоотой пальто

Энэхүү сонгодог загвар хавар хамгийн тансаг харагддаг.

6. Шар (Лайм)ногоон+Хөх өнгөний хослол

 

Лайм ногоон өнгө нь маш хурц бас өөрийн гэсэн хандлагатай чамин харагдуулдаг ба усан цэргийн хөх өнгөтэй хослосноор чамин бас үнэтэй сэтгэгдэл төрүүлэх болно.

7. Хамгийн гоё таарсан жийнс

Хүн болгонд нэг тийм жийнс байдаг даа. Өмсөхөөр яагаад ч юм хөл чинь туранхай, урт харагдаад, яг таараад зөвхөн чамд зориулагдсан юм шиг.

Тэр жийнсээ дуртай хувцсан дээрээ хослуулж өмсөөрэй ажил дээрээ ч амралтын өдрүүдээр ч гоё харагдах болно.

Ирж яваа цагтай хамт чиний амьдралд ч бас сайхан бүхэн хамт ирэх болтугай.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started