Гэгээ. Үнэр. Өнгө. Чимээ. Мөрөөдөл. Мэдрэмж. Биелэл… Энэ бүх үгнүүд бүгд хавар гэдэг ганцхан үгэнд багтдаг.
Цаг хугацаа дахин давтагддаггүй. Хавар бүхэн дахин давташгүй. Жил бүрийн хавар миний, чиний амьдралд өөр өөр, дахин давташгүй шинэ боломж, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл авчирна.
Тэгвэл энэ жилийн хавар надад, чамд ямар гайхалтай бэлэг бэлдсэн бол?
Тэр хүсэл мөрөөдлийг бодол дотроо зурж үзвэл ямар өнгөөр будах вэ?
Надад Хавар гэдэг үг өөрөө Хоёр дахь боломж гэж байгаа юм шиг санагдаж байна.

Хүсч мөрөөдсөн зүйлээ биелээсэй гэж хүлээж буй хүн зүрх сэтгэлдээ түүнийгээ оруулах орон зайгаа бэлтгэж чадвал авдаг гэдэгт би итгэдэг.
Хавард зориулан байгаль дэлхий ан амьтан хүртэл өнгө зүсээ сэргээж байна. Харин найз минь чи энэ хаврын бэлгэнд өөрийгөө хэрхэн бэлдэж байна вэ?
Цэцэг ногоо шинээр ургаж байгаа шиг найз минь чи ч бас өнгө төрхөө шинэчлэхийг хичээгээрэй.
Хувцаслалт, гадаад төрх бол бидний сэргээх өнгө төрх, шинэ мэдрэмж авчрах нэгэн чухал хэсэг билээ. Загварын ертөнцийнхөн чухам үүний л төлөө ажилладаг гэж би хувьдаа боддог.
Энэ хаврын зонхилох 5 гол өнгийг дэлхийн загварын сургуулиуд төдийгүй загвар зохион бүтээгчид, алдартай брэндүүд нэгэн дуугаар зарлаж байна.
Энэхүү 5 өнгөнөөс зоригтойгоор сонгож, өөрийгөө тодорхойлоорой.
1. Ногоон саарал

Ногоон саарал өнгийг гэхдээ илүү цайвар саарал давамгайлсан өнгийг өөрийн дуртай стиль хэв маягт тохируулан сонгоорой.
2. Нил ягаан

Нил ягаан өнгөнөөс пастель маягийн гэгээлэг өнгө илүү давамгайлна.
3. Тод гэрэлтсэн ягаан

Энэ ягааныг сонгохоос айх хэрэггүй. Зөв хослуулж чадвал эелдэг, ухаалаг, зоримог сэтгэгдэл төрүүлдэг.
4. Цайвар хул

Хул буюу Бэйж нь хамгийн сонгодог, хэзээ ч хоцрогдохгүй сонголт. Хувцасныхаа нэмэлт оруулга болон сонгох бол цагаан суурьтайг өмсөхийг зөвлөе.
5. Шороон хөх

Шороон хөхийг энгийн үед аксессуар зэрэгт сонгон өмсөхөөс гадна 2019 оны хуримын өнгөөр онцолжээ.
Гар цүнх, гутал, өмд зэргээ энэ өнгөөр бүрдүүлэхээс гадна энэ жил хуримаа хийхээр төлөвлөж буй залуу хосууд даашинз, чимэглэлдээ оруулаарай. Цэцэг бол – цахирмаа.
Энэ хавар миний, чиний хувьд хэзээ ч мартагдашгүй гайхалтай сайхан боломж, бэлэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсье.
Born in UB.