Өмдөн юбка буюу өргөн өмд, юбка 2-ыг нийлүүлсэн энэхүү хувцас нь халууны улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой.
Сэрүү татахаас гадна хөлийг маш гоё харагдуулдаг. Биед маш эвтэйхэн гэдгийг хэлэхэд илүүц биз…
Өөрийнхөө стиль имиж одоо байгаа хувцаснууддаа тохируулаад яаж ч хослуулж болох ба хээнцэр, өөртөө итгэлтэй бас маш гоё харагахуйц зарим нэг санаануудыг нэгтгэж бэлтгэлээ.

Ажлын байран дээрээ мэргэжлийн харагдах болон амралтын өдрүүдээр найзууд, гэр бүлийнхэнтэйгээ гадуур зугаалахдаа, ууланд гарах, хотоос гадуур аялалд явахдаа ч өмсөж болно. Хамгийн гол нь ямар үед юун дээр өмсөх вэ гэдэг л чухал.
Ингээд доорх хэрэгтэй гэж үзсэн зөвлөмжийг хуваалцья.
АЖИЛ ХЭРЭГЧ ХЭРЭГЦЭЭНД
Ажлын жирийн өдрүүдээс илүү хурал уулзалтад оролцох шаардлагатай ч халууцахгүй, уулзалт сунжирсан ч бариу хувцаснаас болвж давчдахгүй мөртлөө мэргэжлийн, өөртөө итгэлтэй харагдах боломжтой хувилбар юм.
- Юбкан өмд + Ажил хэрэгч майк + Туфль + Гар цүнх

2. Юбкан өмд + Срочкон цамц + Ботинк + Гар цүнх + (Пиджак)

3. Юбкан өмд + Ажил хэрэгч сул цамц + Ботинк эсвэл туфль + Гар цүнх

4. Юбкан өмд + Цагаан футболк + Ботинк эсвэл туфль + Пиджак

ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЦЭЭНД
Энгийн өдрүүддээ биет эвтэйхэн юбкан өмдөөр гоёж дотроосоо ч гаднаасаа ч тайван, ганган харагдахад тохиромжтой. Өглөө, оройн сэрүүнд болон бороотой үед тохируулан гадуурхаа бас тохируулж болно.
5. Юбкан өмд + Нарийн мөртэй майк + Сандал

6. Юбкан өмд + Цулгай футболк

7. Юбкан өмд + Загварлаг эрээн футболк + Кэт

8. Юбкан өмд + Судалтай майк + Туфль

9. Юбкан өмд + Хэлхгэр Футболк + Намхан улт

10. Юбкан өмд + Богино Футболк

11. Юбкан өмд + Үзүүрийг зангидсан сорочкон цамц + Өндөр өсгийт эсвэл сандал

12. Юбкан өмд + Бүрх малгай + Торгомсог тайк + Энгэрийн зүүлтнүүд

13. Юбкан өмд + Жинсэн хүрэм

14. Юбкан өмд + Савхин хүрэм

15. Юбкан өмд + Хоолойтой цамц

16. Юбкан өмд + Судалтай цамц + Намхан улт эсвэл Кэт

ОРОЙН ГАНГАРААНД
Орой үдшийн зугаалганд гоё харагдахаас гадна маш чөлөөтэй, биед эвтэйхэн мэдрэмж төрүүлэхүйц хувцаслалт юм.
17. Юбкан өмд + Мөргүй цамц эсвэл футболк

18. Юбкан өмд + Цээживч

Дээрх санаануудыг ашиглаад өөрийнхөө дуртай өнгө, загвараараа орлуулж болно.
Амжилт, сайн сайхан, гоо үзэсгэлэн, эрүүл энхийг хүсье.
goy medeelel oruuldagt bayarlalaa
LikeLike