Амьдралаа 1 жилийн дотор хүссэнээрээ хэрхэн өөрчлөх вэ?

Хүн бүр хэдэн ч настай, амьдралынхаа аль ч үед байсан өөртөө дүгнэлт гаргаж, ирээдүйдээ илүү сайжрахын тулд бодох, төлөвлөх, үйлдэл хийх шаардлага гардаг.

  • Цэгцтэй, зорилготой цаг гаргаж байж үр дүнтэй төлөвлөгөө гарна.
  • Үр дүнтэй, бодитой төлөвлөгөө гарснаар хэрэгжүүлэхэд дөхөм байна.
  • Хэрэгжүүлэхдээ тууштай, шантрахгүй байснаар амьдралаа өөрийнхөө хүсч байгаа шиг сайнаар өөрчилж чадна.

Иймд манай блогийн зүгээс олон төрлийн арга, зөвлөгөөг нэгтгэн судалсны дараа хамгийн энгийн, хэрэгжүүлэхэд төвөггүй санагдах байдлаар хураангуйлж хүргэлээ.

Яагаад заавал 1 жил гэсэн бэ гэвэл, бодитой тооцоолж, чанартай үр дүн гаргах хугацааг дор хаяж 1 жилээр тооцсон.

Яахав, төлөвлөсөн зүйлээс шалтгаалаад богино хугацаа ч байж болно. Гэхдээ энэхүү нийтлэлийн маань зорилго нь амьдралын бүх талбарыг хамрахыг зорьсонд байгаа юм.

За ингээд амьдралын 8 талбараа дүгнэх хүснэгтээ харцгаая.

Доорх дүгнэлтийг хийхийн тулд тайван орчинд, хамтдаа нээлттэй ярилцаж чадах хүнтэйгээ бичиж тэмдэглэх зүйлстэйгээ суугаарай.

NoАмьдралын талбарТайлбарОноо (1-10)Өөрөөсөө асуух асуултХийж болох зүйлсийг жишээ болгон бичлээ
1Ажил/ КарьерОрлого олж буй гол ажил, бизнес (1-10)Одоо олж буй орлого, хийж буй ажил карьертаа ямар өсөлт гаргах шаардлагатай байна вэ?Ур чадвараа нэмэгдүүлэх тодорхой сургалт, шалгалтад бэлтгэх, (2 сар хүртэл )мэргэжлээ дээшлүүлэх болон хэлний сургалтад суух , (6 сар хүртэл )
2Хөрөнгө, СанхүүСанхүү болон хөрөнгөө захиран зарцуулах (1-10)Санхүү хөрөнгөө хэрхэн өсгөх вэ?Хуримтлалтай болох Сар бүр 00000 төгрөг, Зардлаа танах, жижиг хэмжээний нэмэлт орлоготой болох
3Гэр бүл, найз нөхөдГэр бүл, найз нөхөдтэй харилцах харилцаа (1-10)Харилцаагаа сайжруулах эсвэл хязгаарлах зүйлс юу байна.Ойрд уулзаагүй найз нөхөд, садангийн хүмүүстэйгээ холбогдох. Зарим хүнтэй хил хязгаар тогтоох хэрэгтэй бол  “үгүй” гэж хэлж сурах
4Сэтгэл зүйСэтгэл санааны тайван байдал, зорилго, хүсэл тэмүүлэл (1-10)Сөрөг мэдрэмжүүдээ тодорхойлох, яаж даван туулах вэ? (Энэ асуултын хувьд өөртөө дүгнэлт хийхэд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ эсвэл мэргэжлийн хүнд хандаарай)Өнгөрсөнд тохиолдсон харамсаж явдаг зүйлүүдээ жагсаан бичиж, мартахыг хичээнэ гэдгээ өөртөө амлах. Ирээдүйд тохиолдож болох эрсдлээс айж буй зүйлүүдээ жагсаан бичээд өөрчлөх боломжтой өөрөөс шалтгаалах зүйлүүдээ хийхээр төлөвлөх
5Эрүүл мэнд, Бие бялдарХоол хүнсний хэрэглээ, дасгал хөдөлгөөн (1-10)Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ дасгал хөдөлгөөн, хооллолтыг үнэлвэл?Биеийн жингээ 5кг-р багасгаж, булчингийн массыг ихэсгэнэ.
Ходоодны
6Хайр дурлалАмьдралын ханиа олсон эсэх (1-10)Хувийн харилцаандаа анхаарал тавих зүйлс-Ганц бие байгаа бол ирээдүйн гэрлэх төлөвлөгөө, зорилгоо сайтар бодож тодорхойлох -Хостой байгаа бол гэрлэхэд бэлэн байгаа эсэх дээр хамтдаа ярилцах цаг гаргах
-Гэрлэсэн бол гэр бүлийн хамтдаа байх цагаа тодорхой төлөвлөх
7Хувь хүний хөгжилӨөрийнхөө хувьд сайжруулах ёстой ур чадвар, дадал зуршил (1-10)Юунаас эхлэх зорилгоо тавиад зарцуулах цаг хугацаа, мөнгөө тооцоолох.Шинэ дадал хэвшилтэй болох\хуучин зуршлаасаа салахыг хүсч буй бол өөрийгөө сахилгажуулах алхмуудыг гаргах
Шинэ зүйл сурч мэдэх, хичээллэхийг хүсвэл судалгаа хийн ажил хэрэг болгох
8Нийгмийн харилцаа,Гадаад орчинтой харилцах харилцаа, дасан зохицох чадвар (1-10)Олон нийт, хамт олон, эрх бүхий ажилтан, албан тушаалтнууд зэрэг тодорхой хүрээний хүмүүстэй хэр хурдан ойлголцолд хүрдэг вэ?Нийгмийн харилцаа холбоогоо сайжруулахын тулд олон нийтийн ажилд хамрагдах, хурал уулзалт, чуулга, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Дээрх хүснэгт дээр байгаа амьдралын 8 талбараа дүгнэж, тохирох оноогоо өгсний дагуу хамгийн бага оноо авсан хэсгээс авахуулан өөрчлөлтийг хийхийн тулд төлөвлөгөө гаргаж, зорилго тавих хэрэгтэй.

Эдгээр бүгд хоорондын холбоо хамаарал нь их учраас хамгийн их өөрчлөлт хэрэгтэй дээрээ ажиллавал бусад нь дагаад сайжирна.

Өв тэгш амьдрал ховор ч хичээвэл амьдралынхаа бүхий л талбарууд дээрээ аз жаргалтай, амжилттай амьдрахад болохгүй зүйл үгүй билээ.

Хүснэгтийн 3 болон 4-р багана дээр бичсэн шиг өөрөөсөө асуун, алхмуудаа тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд өдөр бүр хичээх нь хамгийн гол түлхүүр үйлдэл юм шүү.

Өдөр бүр хичээвэл, нэг л мэдэхэд хүссэн жиндээ хүрчихсэн, бэлдсэн шалгалтандаа тэнцсэн, хүссэн сургуульдаа орсон байх болно.

Шантрах үе мэдээж гарна, тэр үед нь богинохон завсарлага аваарай.

Түр амарч болно оо, зогсохгүй явсаар байгаарай.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started