Нийгмийн ухагдахуунд хувь хүний төлөвшлийн асуудал маш их хөндөгдөж яригдаж байна. Сэтгэл зүйн ухаан, хувь хүний хөгжлийн тухай ном, хэвлэл, сургалт хичээлүүдэд энэ сэдвийг маш олон талаас нь тайлбарладаг ба үүнээс үүдэн бид ч өөрсдийгөө “төлөвшил”-д хүргэхийн тулд хэрдээ л хичээсээр байгаа. Гэхдээ бидний хэд маань төлөвшинө гэдэг нь яг ямар утгатайг хэлж чадах вэ?Continue reading “Төлөвшил”
Author Archives: BorninUB
Шагнал
“Наран дээр Түүний чамд өгсөн утгагүй амьдралын бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний зүтгэсэн зүтгэл болон амьдралын хувь чинь болой”. Номлогчийн үгс 9:9 Ариун Библи Хүний амьдралын хамгийн том аз жаргалыг хайр сэтгэлээрээ учирсан гэрлэлт гэж Ариун Библид тодорхойлжээ. Хүн хичнээн их хөдөлмөрлөөд, сурч мэдээд, хорвоо дэлхийн хамагContinue reading “Шагнал”
“Хар Масс”-с хэрхэн ангид байх вэ?
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хар Масс” гэсэн шүүмжлэлийн шинж чанартай нэр томъёог их хэрэглэх болсон. Хүмүүс ч бас өөрсдийн ярианд хэрэглэн, олон нийтийн гаргаж буй буруу үйлдлийг энэ үгийг ашиглан хурцаар шүүмжилж байгаа. Нэг хэсэг “Орк” гэдэг байсантай адилхан гэхдээ илүү нийтийг хамарсан утгатай. “Хар Масс”-ын талаарх нэлээн олон нийтлэлүүдийг уншлаа, бүгд лContinue reading ““Хар Масс”-с хэрхэн ангид байх вэ?”
Минимализмыг ойлгох нь
Минимализм нь гадаад хэв маяг, стиль биш сэтгэлгээ юм. Өөрийн цаг зав, мөнгө, ур чадварыг хамгийн чухал, цөөн зүйлсэд зориулж сурах. Үнэхээр хэрэггүй бол хичнээн шунаж дурлаж байсан ч авалгүй хажуугаар нь өнгөрч сурах, үнэтэй авсан байсан ч одоо чамд ямар ч хэрэггүй бол хэрэгтэй хүнд нь өгч сурах, эсвэл хаяж сурах ухаан юм. МинийContinue reading “Минимализмыг ойлгох нь”
Амьдралаа 1 жилийн дотор хүссэнээрээ хэрхэн өөрчлөх вэ?
Хүн бүр хэдэн ч настай, амьдралынхаа аль ч үед байсан өөртөө дүгнэлт гаргаж, ирээдүйдээ илүү сайжрахын тулд бодох, төлөвлөх, үйлдэл хийх шаардлага гардаг. Иймд манай блогийн зүгээс олон төрлийн арга, зөвлөгөөг нэгтгэн судалсны дараа хамгийн энгийн, хэрэгжүүлэхэд төвөггүй санагдах байдлаар хураангуйлж хүргэлээ. Яагаад заавал 1 жил гэсэн бэ гэвэл, бодитой тооцоолж, чанартай үр дүн гаргахContinue reading “Амьдралаа 1 жилийн дотор хүссэнээрээ хэрхэн өөрчлөх вэ?”
Яагаад хувийн стиль чухал вэ?
Стилээ олох нь өөрийгөө ойлгож, таньж мэдэх үйл явцын үр дүн юм.
Тасалгааны ургамлаар гэрээ тохижуулах нь
Гэртээ цэцэг тарьдаггүй айл цөөхөн. Амьд организмыг гэртээ байлгах нь эрүүл мэндэд төдийгүй, сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг. Тасалгааны цэцэг ургамлуудыг цэцэг гаргадаг, навчит, шүүслэг ургамал гэж ерөнхий 3 бүлэгт хуваана. Навчит ургамлын насжилт урт хугацаатай байх ба арчилгаа бага шаардагддаг бол цэцэглэдэг ургамлууд дотроо ургуулалт болон арчилгаанаасаа хамааран богино болон түр зуурын насжилттай байдаг.Continue reading “Тасалгааны ургамлаар гэрээ тохижуулах нь”
Стиль зөвлөгөө: Минималист стиль
Та нарынхаа ирүүлж байсан хүсэлтүүдийн дагуу минималист стилийн талаар мэдээлэл бэлдлээ. Дашрамд хэлэхэд миний бяцхан блогийг сонирхон уншиж, Фэйсбүүк хуудсаар минь дамжуулан санал бодлоо дамжуулдаг та нартаа баярлалаа, хайртай шүү. Энэхүү сэдвээр олон стилистүүд, блоггеруудын нийтлэл, мэдээллүүдийг олж мэдэж болох тул илүү өөрийн амьдралын туршлага талаас нь ярихыг хүслээ. Энэ стиль нь трэндлэг биш харинContinue reading “Стиль зөвлөгөө: Минималист стиль”
Өмдөн юбкатай хослуулж өмсөх 18 төрлийн арга
Өмдөн юбка буюу өргөн өмд, юбка 2-ыг нийлүүлсэн энэхүү хувцас нь халууны улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой. Сэрүү татахаас гадна хөлийг маш гоё харагдуулдаг. Биед маш эвтэйхэн гэдгийг хэлэхэд илүүц биз… Өөрийнхөө стиль имиж одоо байгаа хувцаснууддаа тохируулаад яаж ч хослуулж болох ба хээнцэр, өөртөө итгэлтэй бас маш гоё харагахуйц зарим нэг санаануудыг нэгтгэж бэлтгэлээ. АжлынContinue reading “Өмдөн юбкатай хослуулж өмсөх 18 төрлийн арга”
2019 Хавар Зуны ТОП 5 тренд өнгө
Гэгээ. Үнэр. Өнгө. Чимээ. Мөрөөдөл. Мэдрэмж. Биелэл… Энэ бүх үгнүүд бүгд хавар гэдэг ганцхан үгэнд багтдаг. Цаг хугацаа дахин давтагддаггүй. Хавар бүхэн дахин давташгүй. Жил бүрийн хавар миний, чиний амьдралд өөр өөр, дахин давташгүй шинэ боломж, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл авчирна. Тэгвэл энэ жилийн хавар надад, чамд ямар гайхалтай бэлэг бэлдсэн бол? Тэр хүсэл мөрөөдлийгContinue reading “2019 Хавар Зуны ТОП 5 тренд өнгө”