Шүүгээнээсээ гаргах болсон 10 хуучин хувцас

Хуучин хувцсаар дүүрэн шүүгээгээ янзалж цэгцлэхээр зэхэж байна уу? Хувцас хунараа сэлгэх болсон ч альнаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу? Та нартаа зориулаад бяцхан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөг бэлдлээ. Доор дурьдагдах хуучин хувцаснууд ихэнх нь бидэнд нийтлэг байдаг болохоор хамтдаа эдгээрээсээ салж бие биендээ сэтгэгдлээ бас хуваалцаарай. Зузаан малгайтай цамц Дулаахан, спортлог малгайтай цамц мэдээжContinue reading “Шүүгээнээсээ гаргах болсон 10 хуучин хувцас”

Амжилтанд хүрэхэд саад болдог хувцаслалтын 3 буруу зуршил

Сүүлийн үед Европ, Америк тивүүдэд эрчимтэй дэлгэрч байгаа мэргэжил бол: Хувийн Стилист/Personal Stylist/, Хувийн худалдан авагч/Personal Shopper/ гэх мэргэжлүүд байна. Зөвхөн Америкт л гэхэд 28000 гаруй хувийн стилист өөрсдийн карьераа хөгжүүлэн ажиллаж байна. Яагаад энэ мэргэжил эрчээ аван хөгжиж байна вэ? Хүмүүсийн дэлгүүр хэсч хувцас худалдан авах цаг хомс болсноос уу? Эсвэл хүнд мөнгө төлөнContinue reading “Амжилтанд хүрэхэд саад болдог хувцаслалтын 3 буруу зуршил”

Dress Code: Болзоо

Хүн бүр л хайрлаж, хайрлуулж, болзож зугаалахыг хүсдэг. Болзоонд очихдоо бид өөрсдийгөө гоё сайхан харагдуулахаас гадна, илүү өөрөөрөө байх нь чухал. Хэтэрхий гоёж гоодохын оронд өөрийнхөө дур булаам хэсгүүдээ тодотгох нь илүү сайхан чимэг болно. Болзоонд явахдаа өмсөх тогтсон дүрэм журам, хэв маяг гэж байхгүй ч чамайг нөгөө хүндээ илүү сайхан сэтгэгдэл төрүүлэхэд тань туслахContinue reading “Dress Code: Болзоо”

Гала-Нүсэр хормой

Энэ оны 5 сарын 1-нд зохиогдсон Мет-Гала арга хэмжээний талаарх дуулиан шуугиан загварын ертөнцийнхний дунд халуун сэдэв болж, амтай бүхэн л оролцсон зочдын өмссөн хувцас, даашинзын талаар ам уралдан ярьцгааж байна. Хэдүүлээ ч бас юунаас дутах вэ? Өөрсдийн таалагдсан таалагдаагүй хувцаслалтын талаар санал бодлоо хуваалцъя. Хамгийн содон, бас нийтлэг байсан зүйл нь миний зүгээс үйлийнContinue reading “Гала-Нүсэр хормой”

Загварын талаар мэдлэг олгох 10 шоу нэвтрүүлэг

Энэ удаа би өөрийн блогоороо дамжуулан та бүхэндээ загварын мэдлэг олгох 10 реалити шоу нэвтрүүлгүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хувцаслалт, стиль. хэв маягийн талаар зөвлөгөө, тусламж үзүүлдэгийг биш зөвхөн загварын ертөнц доторх өрсөлдөөн, эрч хүч, бүтээлч сэтгэлгээг харуулсан нэвтрүүлгүүдийг нь онцлон танилцуулж байна. Техник технологи хөгжсөн өнөө үед дуртай зүйлээ мэдэхийн тулд заавал зузаан ном эргүүлж, ширээнийContinue reading “Загварын талаар мэдлэг олгох 10 шоу нэвтрүүлэг”

Шинэ оноо ямар даашинзтай угтах вэ?

Жилийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр ирж, бүсгүйчүүд бид бүгд дор бүрнээ өөрсдийгөө гоёлын даашинзтайгаар төсөөлж, түүнийхээ эрэлд гарч байна. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг шинэ оноо ямар даашинзтай угтана тэр жил маань ч өнгө жавхаатай эхлэнэ. Тиймээс би ч ялгаагүй гоёмсог даашинзны энэ жилийн чиг хандлага, загвар хийцийг сонирхлоо.    Лусын дагинанContinue reading “Шинэ оноо ямар даашинзтай угтах вэ?”

Хуучин хилэн даашинзаар хэрхэн тансаг даашинз хийх вэ?

Шкафныхаа мухраас ээжийнхээ хуучин даашинзыг олоод шинэ санаа төрлөө. Эмээ стильтэй урт хар даашинзыг биш, хилэн хар тансаг материалд нь илүү анхаарал хандуулах үед цоо шинэ бүтээлч бодол толгойд орж ирээд, бодит болгоход минь тусалж чадах найзынх руугаа гүйх нь тэр. Загвар хоцрогддог ч, даавуу хэзээ ч хуучирдаггүй болохоор бид л өөрсдөө бүтээлч байж, хуучныгContinue reading “Хуучин хилэн даашинзаар хэрхэн тансаг даашинз хийх вэ?”

Design a site like this with WordPress.com
Get started