Цаг хугацаа улиран одож, шинэ үе, шинэ зүйлс бидний амьдралд зөрөн орж ирэх дөхлөө.
Сайхан зүйлсийг хүлээж байна уу? Шинэ боломж, гэнэтийн учралыг мөрөөдөж байна уу?
Өнөөдрийг өчигдрөөсөө илүү дээр болгохыг хүсч байгаа л биз дээ?
Таныг энэ хүртэл авчирсан зүйлс ТЭНД хүргэх болов уу?
Гар утас, компьютер, сошиал аппликейшн гээд бүх л зүйл өөрсдийгөө алхам тутамд сайжруулж, хөгжүүлж байгаа шиг бид ч бас цаг хугацаатайгаа хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
Цаг хугацаа, боломж хэзээ хаана тохиолдохыг мэдэхгүй ч өөрийгөө тэр бүхэнд хамгийн сайнаараа бэлдэхийy тулд өөрийгөө нэг түвшинд илүү АПДЕЙТ хийцгээе.
Загвар, хувцаслалтын чиг хандлага үргэлж дүр төрхөөрөө өөрчлөн сайжруулж байдаг.
Тиймээс манай хамт олны зүгээс чамайг шүүгээн дэх хувцаснуудаа нягтлан харж авч үлдэх болон гаргаж хаях хэрэгтэй болсон хэдэн зүйлсийг санал болгож байна.
2017 оны тренд Хуниастай банзал – Шүүгээнээсээ гаргана.

Уртасгасан харандаан юбка – Шүүгээндээ нэмнэ.


Сүүлийн 2 жилийн турш Хуниастай банзал тренд болж, бүсгүйчүүд юун дээр ч хослуулан өмссөн дэгжин харагддаг байсан. Харин одоо үүнийг халж гоолиг хэлбэрийг тодотгосон харандаан загвартай банзал ноёрхох цаг болжээ.
Дөрвөлжин хээтэй хүрэм – Шүүгээнээсээ гаргана.

Өнгөлөг, цайвар өнгийн хүрэм



Шоон хээтэй сонгодог загварын хүрэм бүр мөсөн алга болохгүй ч нэг хэсэгтээ өнгөлөг цайвар хүрэм хувцаслалтанд тэргүүлэх болно.
2018 онд шүүгээгээ шинэчлэн, өнгө төрхөө өөрчлөх бодолтой бүсгүйчүүдийн зайлшгүй сонгоорой. Зонхилох өнгөнүүд: Хүүхдийрхүү зөөлөн цэнхэр, чихрийн ягаан, цайвар шар.
Эмэгтэйлэг цүнх – Гаргана


Сонирхолтой, галзуу гар цүнх – Нэмнэ.

Нэгэн хэвийн эмэгтэйлэг загварын цүнхнүүд анхаарал татахаа нэгэнт больжээ. Тэглээ гээд хэтэрхий содон цочмоор загвартай, төвөгтэй материалтай гар цүнх авах гэж яарах хэрэггүй, харин сонирхолтой, нүд булаасан онцлог бүхий цүнх гайхалтай чимэг болно.
Шулуун загвартай НАЙЗ ЗАЛУУ-гийн жийнс – Гаргана.

Тайрмал-шулуун оёдолтой жийнс


Туранхай охидуудын энэ гоёлыг сольж, тарган туранхай, өндөр нам аль ч бүсгүйд зохимжтой, сонирхолтой харагдуулах тайрмал-шулуун загвартай жийнс цаг үетэйгээ нийлэх нь ээ.
2017 Тренд Теннисний сникер – Гаргана

Өвөрмөц дизайнтай сникер – Нэмнэ.

Хэдийнээ танил дасал болсон энгийн кет хэний ч анхаарлыг татахаа больжээ.
Харин дахин давтагдашгүй, өвөрмөц загвар бүхий сникерсийг энэ жилийн трендүүд тэсэн ядан хүлээж байна.
Шинэ оноо шинэ дүр төрхтэй угтаж, санасан бүхэндээ хүр сарвайсан бүхнээ авах болтугай гэж ерөөе.
Хүндэтгэсэн,
Born in UB
