Стиль зөвлөгөө: Boho-Chic

Энэ удаагийн Стиль зөвлөгөө булангаараа бид Богемийн хээнцэр ганган байдлыг Хиппи нарын өнгө аястай нэгтгэсэн БОХО ШИК стилийг танилцуулахаар бэлдлээ.

Бохо гэвэл юу бодогдож байна?

-Байгаль дэлхийтэйгээ ууссан мэт харагдах натурал өнгө, арьсан гутал, угсаатны маягийн аксесуарууд зэрэг шууд санаанд орно.

Учир нь БОХО ШИК нь тухайн хүнийхээ дотоод ертөнц, үнэлэмж, зан байдлыг гайхалтай илтгэгч байдаг тул энэхүү стильд дурлагчид ихэвчлэн хүн байгалийн хоорондын шүтэлцээнд итгэдэг өөрийн гэсэн ертөнцтэй, чөлөөт сэтгэлгээтэй уран бүтээлч хүмүүс байх нь их.

Мөн үүнээс гадна Bohemian Chic бол загварын салбарын хамгийн эмэгтэйлэг, романтик хэв маягийн нэг юм.

Богем стилийн үүссэн түүх

Эхэн үед Богемчууд нь Европ тивээс аялагчид буюу дүрвэгсэд байсан ба тэдний хувцаслалт, зан үйл гоёл чимэглэл нь онцгой анхаарал татаж байсан тул үүнээс үүдэн франц хэлний “Chic” буюу гоёмсог хээнцэр гэсэн үгтэй холбон нэгэн төрлийн стиль үүссэн гэхэд болно. Энэ стиль нь явсаар 1960-аад оны дунд үеэс 1970-аад оны эхэн үед хүч түрэн гарч ирсэн Хиппи хөдөлгөөний өнгө аяс, үзэл бодол, амьдралын хэв маягтай уялдан хөгжжээ. 2005 оны сүүлээр Бохо цуглуулгууд дэлхийн хамгийн том загварын капиталуудын нэг болох Лондон, Нью-Йорк, Милан, Парис зэрэг хотуудын  барааны дэлгүүрүүд рүү довтолжээ. Тэр цагаас хойш Бохо загвар нь хэзээ ч мартагдаагүй бөгөөд улам боловсронгуй, чамин хээнцэр болсоор жил бүр Ранвэйн Хавар-Зуны улирлын шоунд өөрийн сул унжсан хормой бүхий силуэт, олон давхаргын элементүүд болон үлэмж хэмжээний цагираган гоёлууд болон үнэт эдлэлүүдийн цуглуулгатай эргэн ирсээр байна.

Гол элементүүд

Ерөнхий лүүк:  Урссан үелсэн, байгалийн тайван өнгө зонхилсон үүнд улаан, жүрж, хар ногоон өнгө давамгайлсан байдаг.

Boho стиль нь цайвар, төвийг сахисан өнгөний цуглуулга бүхий саарал, шаргал, хүрэнзэрэг өнгүүдийг мөн зөвшөөрдөг.
• Угсаатан болон овог аймгийн соёл шингэсэн даавуу, цэцгийн хатгамал болон зүүмэл оёдол зэрэг нь Бохо стилийн хамгийн алдартай элемэнтүүд юм.

Энэхүү стилийг бүрдүүлэх 10 чухал зүйлс

  1. Малгай

2. Даашинз

Романтик, намирсан эмэгтэйлэг даашинз эмэгтэй хүнийг үнэхээр чимдэг.

Урт, богино аль ч бай энэ стилийн даашинзууд хамгийн чухал нь биенд маш эвтэйхэн, хөнгөн.

3. Урт банзал

4. Гутал

Хөлний өмсгөлийн хувьд хөлд эвтэйхэн бол бүх л төрөл байж болно. Мэдээж Ром сандал болон хиппичүүдийн өмсдөг зузаан өсгийтөөс гадна түрийтэй арьсан гутал болн ковбой загварын гутлыг мартаж болохгүй.

5. Үнэт эдлэл, зүүлт – их хэмжээний

 

Бохочуудад хэтрүүлэн гоёл чимэглэл зүүх гэсэн ойлголт байдаггүй. Тэд үргэлж өөрсдийн гоёл чимэглэлээр бахархаж, даахынхаа хэрээр зүүдэг гэхэд хилсдэхгүй л болов уу.

Угсаатны маягийн эртний эдлэлүүд, зүүлт чимэглэлүүд, үнэт эрдэнийн чулуун аксессуар бол Бохо чиг хандлагын гол хүчин зүйл. Тэд маш олон төрлийн үнэт чулуунд дуртай ба Оюу бол тэдний хамгийн чамин нь гэгддэг.

6. Цацагтай хүрэм

 

 

7. Цагаан торон майк, цамц

Юун дээр ч зохидог маш чамин хувцасны нэг

8. Ороолт, Шааль

9. Кимоно

10. Хиппи-трапец өмд

Үлгэр жишээ алдартан: Олсены ихрүүд

Ихэр эгч дүү загвар зохион бүтээгч болох Мэри-Кейт болон Эшли Олсен нар энэ стилийн үлгэр дуурайл. Тэдний өдөр тутмын болон гоёлын хувцаслалтанд Бохо стиль нэвт шингэсэн байдаг. Тэд бол маш сонгодог хэлбэрийн Бохо эгч дүүс.

 

Бохо стиль чиний зан төрх, дотоод ертөнцтэй чинь нэгдэж байвал энэ хэв маягийг өөрийнхөөрөө шинэчлэн, чамайг илэрхийлэгч болгоорой.

Чамд асуулт болон нэмж хэлэх зүйл байвал санал хүсэлтээ харамгүй үлдээгээрэй.

Хамгийн сайн сайхныг хүсье.

 

Хүндэтгэсэн,

Born in UB

 

 

 

 

 

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started