Төлөвшил

Нийгмийн ухагдахуунд хувь хүний төлөвшлийн асуудал маш их хөндөгдөж яригдаж байна. Сэтгэл зүйн ухаан, хувь хүний хөгжлийн тухай ном, хэвлэл, сургалт хичээлүүдэд энэ сэдвийг маш олон талаас нь тайлбарладаг ба үүнээс үүдэн бид ч өөрсдийгөө “төлөвшил”-д хүргэхийн тулд хэрдээ л хичээсээр байгаа. Гэхдээ бидний хэд маань төлөвшинө гэдэг нь яг ямар утгатайг хэлж чадах вэ?Continue reading “Төлөвшил”

“Хар Масс”-с хэрхэн ангид байх вэ?

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хар Масс” гэсэн шүүмжлэлийн шинж чанартай нэр томъёог их хэрэглэх болсон. Хүмүүс ч бас өөрсдийн ярианд хэрэглэн, олон нийтийн гаргаж буй буруу үйлдлийг энэ үгийг ашиглан хурцаар шүүмжилж байгаа. Нэг хэсэг “Орк” гэдэг байсантай адилхан гэхдээ илүү нийтийг хамарсан утгатай. “Хар Масс”-ын талаарх нэлээн олон нийтлэлүүдийг уншлаа, бүгд лContinue reading ““Хар Масс”-с хэрхэн ангид байх вэ?”

Минимализмыг ойлгох нь

Минимализм нь гадаад хэв маяг, стиль биш сэтгэлгээ юм. Өөрийн цаг зав, мөнгө, ур чадварыг хамгийн чухал, цөөн зүйлсэд зориулж сурах. Үнэхээр хэрэггүй бол хичнээн шунаж дурлаж байсан ч авалгүй хажуугаар нь өнгөрч сурах, үнэтэй авсан байсан ч одоо чамд ямар ч хэрэггүй бол хэрэгтэй хүнд нь өгч сурах, эсвэл хаяж сурах ухаан юм. МинийContinue reading “Минимализмыг ойлгох нь”

Амьдралаа 1 жилийн дотор хүссэнээрээ хэрхэн өөрчлөх вэ?

Хүн бүр хэдэн ч настай, амьдралынхаа аль ч үед байсан өөртөө дүгнэлт гаргаж, ирээдүйдээ илүү сайжрахын тулд бодох, төлөвлөх, үйлдэл хийх шаардлага гардаг. Иймд манай блогийн зүгээс олон төрлийн арга, зөвлөгөөг нэгтгэн судалсны дараа хамгийн энгийн, хэрэгжүүлэхэд төвөггүй санагдах байдлаар хураангуйлж хүргэлээ. Яагаад заавал 1 жил гэсэн бэ гэвэл, бодитой тооцоолж, чанартай үр дүн гаргахContinue reading “Амьдралаа 1 жилийн дотор хүссэнээрээ хэрхэн өөрчлөх вэ?”

Тасалгааны ургамлаар гэрээ тохижуулах нь

Гэртээ цэцэг тарьдаггүй айл цөөхөн. Амьд организмыг гэртээ байлгах нь эрүүл мэндэд төдийгүй, сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг. Тасалгааны цэцэг ургамлуудыг цэцэг гаргадаг, навчит, шүүслэг ургамал гэж ерөнхий 3 бүлэгт хуваана. Навчит ургамлын насжилт урт хугацаатай байх ба арчилгаа бага шаардагддаг бол цэцэглэдэг ургамлууд дотроо ургуулалт болон арчилгаанаасаа хамааран богино болон түр зуурын насжилттай байдаг.Continue reading “Тасалгааны ургамлаар гэрээ тохижуулах нь”

2018 оны хамгийн эхний нийтлэл: Шинэ оны зорилтдоо заавал оруулах зүйлс

Чамд шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе. Хуучин бүхэн ард хоцорч, бидэнд дахин шинээр эхлэх, шинэ зүйлийг туршиж, шинэ боломжид үүд хаалгаа нээх, өөрийгөө илүү зүйлд сорих дахин нэг мөч тохиож байна. Айсуй цаг хугацаа, тохиолдлуудыг хэрхэн үр дүнтэйгээр өнгөрүүлэх вэ гэж үү? Зорилт, зорилт, зорилт гэж ахин хэлмээр байна. Зорилтоор зорилгодоо хүрч, зорилгоор хүсэлContinue reading “2018 оны хамгийн эхний нийтлэл: Шинэ оны зорилтдоо заавал оруулах зүйлс”

2018 – Шүүгээндээ АПДЕЙТ хийцгээе

Цаг хугацаа улиран одож, шинэ үе, шинэ зүйлс бидний амьдралд зөрөн орж ирэх дөхлөө. Сайхан зүйлсийг хүлээж байна уу? Шинэ боломж, гэнэтийн учралыг мөрөөдөж байна уу? Өнөөдрийг өчигдрөөсөө илүү дээр болгохыг хүсч байгаа л биз дээ? Таныг энэ хүртэл авчирсан зүйлс ТЭНД хүргэх болов уу? Гар утас, компьютер, сошиал аппликейшн гээд бүх л зүйл өөрсдийгөөContinue reading “2018 – Шүүгээндээ АПДЕЙТ хийцгээе”

Ёолкондоо хэрхэн бэлдэх вэ – 2 долоо хоногийн төлөвлөгөө

Шинэ он солигдох баяр энэ дэлхийн бүх хүмүүсийн тэр тусмаа эмэгтэйчүүд бидний хамгийн их хүлээдэг баяр билээ. Бүх хүмүүс шинэ оноо баяр хөөртэй, аз жаргалтай, сэтгэл хангалуун, хамгийн дэгжин байдлаар угтахыг хичээдэг. Гоёлын даашинз, өндөр өсгийт, нүүр будалт, үс засалт, хумс гээд бүсгүйчүүдийн санаа зовж бэлдэх зүйл их. Гэхдээ энэ бүгдээс илүү эрүүл арьс, гялалзсанContinue reading “Ёолкондоо хэрхэн бэлдэх вэ – 2 долоо хоногийн төлөвлөгөө”

Унтаж байхдаа ч турж болно

Жингээ хасч эрүүлжихийг хүссэн хүмүүс хоолны дэглэм идэвхитэй сахиж, дасгал хөдөлгөөнөөр ч тууштай хичээллэдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүйн хамгийн том шалтгаан юу гээч? Энэ бол таны чухам хэдэн цагийн нойр авч байгаагаас шалтгаалдаг. Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол авах нойрны хэмжээгээ барьж буй хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэйгээ адил хэмжээнд байлгахыг хичээгээрэй. ИнгэснээрContinue reading “Унтаж байхдаа ч турж болно”

Энэ хар халуунд юу өмсөх вэ?

Зүгээр зогсож байхад л хамаг биений хөлс цуваад хувцас бие хоёр чинь наалдаад байна уу? Өглөө сэрүүнд гоёоод гарсан ч орой нь улайсан, наалдсан хүн орж ирж байна уу? Зун удахгүй дуусах ч наранд түлэгдсэн арьс мөддөө сэргэхгүй удна. Өдрийн наранд, үдшийн халуунд юу өмсөхөөс гоо сайхан чинь шууд хамаарна. Тиймээс нэг зөвлөгөө бэлдлээ. ӨдрийнContinue reading “Энэ хар халуунд юу өмсөх вэ?”

Design a site like this with WordPress.com
Get started